МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр өглөө 06.05 цагийн орчимд АТГ-аас албадан баривчилсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
ЦЕГ-аас 12.00 цагт байрандаа мэдээлэл хийх бол АТГ-аас 14.00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлаад байна.
Т.МАША