Монгол суу ухааны “Манукол” академийн анхны салбарыг өнгөрсөн оны сүүлчээр Булган аймагт байгуулснаас хойш мэдээлэл, сургалт сурталчилгааны олон арга хэмжээ зохион байгуулжээ. Орон нутагт ажиллаж, олон жилийн хугацаанд хийсэн сургалт, судалгаа, туршилтдаа тулгуурлан саяхан докторын зэрэг хамгаалсан, аймгийн манлай ахмад, ахмад багш Д.Дарьсүрэн энэ танхимын тэргүүнээр сонгогдоод үйл ажиллагааг нь улам өргөжүүлэх зорилт тавьж байна.
Ж.Мөнх-Очир
/ Булган /
Тухайлбал, “Орон нутгийн хөгжил-гэр бүлийн үнэ цэнэ” хоёр сарын аян эхлүүллээ. Аймгийн ИТХ, Засаг даргын шийдвэрээр зохион байгуулж байгаа “Өрх, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр санаачилсан энэ ажил хоёр үе шаттай. Эхнийх нь тавдугаар сарын дундуур тэмдэглэх олон улсын гэр бүлийн өдрийг хүртэл үргэлжилж олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний ярьж хэвшсэн хүүхдийн баяраар эцсийн дүнг гаргана. Аяны хугацаанд “Аав, ээж, би”, “Хос багана” зэрэг уралдаан тэмцээн, аймаг, сумын хамгийн оюунлаг, спортлог, авьяаслаг, хөдөлмөрч, буянлаг үйлсийн шилдэг гэр бүл шалгаруулна.
Ж.Мөнх-Очир
/ Булган /