Үндэсний лиг зургадугаар сард эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Үндэсний лиг зургадугаар сард эхэлнэ

Монголын хөлбөмбөгийн холбооны “Нийслэл лиг” тэмцээн ирэх сарын эхний өдөр эхлэх байсан ч зургадугаар сарын дунд хүртэл хойшиллоо. Тус холбооны төв талбай Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны “Goal-V” төслийн хүрээнд үзэгчдийн суудал бүхий цэнгэлдэх хүрээлэн болох болсон. Барилгын ажлаас шалтгаалж тус Холбооны тэмцээн уралдаанууд өөр талбай дээр зохион байгуулагдах шийдвэр гарсан билээ. Үүнтэй холбогдох Үндэсний лигийн үргэлжлэх хугацаа өмнөх жилээсээ багассан бөгөөд гурван сарын турш үргэлжилж, аваргууд нь есдүгээр сарын 15-нд тодрох юм.

“Өдрийн шуудан”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж