Уул, уурхайн салбарын “но”-г дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Уул, уурхайн салбарын “но”-г дэлгэнэ

Монгол Улсын Ерөн­хий­лөгч, Үндэсний аюулгүй байд­­лын зөвлөлийн тэр­гүүн Ц.Элбэгдорж саяхан ашигт малт­малын хайгуулын болон ашиг­лал­тын лиценз шинээр олгох, шил­жүүлэхийг тодорхойгүй ху­га­­цаагаар түдгэлзүүлэх шийд­­вэр гаргасан юм. Тэр­бээр ашигт малтмал тойр­сон олон маргааныг таслан зогсоохы үүд­нээс ийм шийдвэр гарга­сан хэмээн тайлбарласан. Гэвч өнгөрсөн сарын 30-ны өдрийн Үндэсний Аюул­гүй байдлын зөвлөлөөс ашигт малтмалын хай­гуу­лын тусгай зөвшөөрлийг ши­­нээр олгох, шилжүүлэх ажлыг хэвийн үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Одоо­гийн байдлаар Ашигт малтма­лын газарт хайгуулын лиценз авсан аж ахуйн нэгж 1100 ор­чим бүртгэлтэй байгаа аж. Үүнээс 270 гаруй нь ашигт малт­малын орд ашиг­лах үйл ажиллагааг эр­хэлж буй. Харин эдгээр аж ахуйн нэгжид Мэргэжлийн хянал­тын ерөнхий газраас ерөн­хий шал­галт хийж эхэлсэн байна.
Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөн­хий газрын Байгаль ор­­чин, аялал жуулч­лал, гео­­логи, уул уур­хайн хянал­тын газрын  дарга Н.Бат­баяраас да­раах асуул­туу­дад хариулт авлаа.

-Ашигт малтмалын сал­ба­рыг  Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж хамгийн их маргаан,  асуудалтай салбар хэмээн то­дорхойлсон. Тэгэхээр энэ салбарт хийж эхэлсэн шал­галтдаа юуг анхаарч байна вэ?

-Энэ удаагийн шалгалт улсын хэмжээнд анх удаа хийг­дэж буй томоохон ажил. Өмнө нь бид тусгай зөв­шөөрөл эзэмшигч аж ахуйн нэг­жийг тойрч шалгалт хий­дэг байсан. Улсын хэмжээнд ашигт малтмалын олборлолт явуулж байгаа газруудад хуу­лийн хэрэгжилт хэр байгаа, техник технологи, хайгуулалтын болон ашиглалтын  явцтай танилцаж хаана нь ямар эрс­дэл байгааг тодорхойлсон шал­галт өмнө нь хийж бай­гаагүй. Бид одоо үүнийг нарийн хянаж, шалгах болно. Мөн шат, шатны Засаг дарга нарын ашигт малтмалын чиг­лэлээр явуулж буй үйл ажил­лагаа, бодлогод үнэлэлт дүг­нэлт өгнө. Дараагийн нэг чу­хал асуудал нь орон нутагт ажил­лаж буй мэргэжлийн хянал­тын байцаагч, геологи, уул уурхайн байцаагч нарын ажлыг давхар шалгана. Тусгай зөв­шөө­­рөл авахдаа тухайн аж ахуйн нэгж ашиглалт явуулах газраа хуулиар хүлээсэн үүр­гийн дагуу нө­хөн сэргээлт хийх үүр­эг хүлээдэг ч төдийлөн хэ­рэгжүүлээд байдаггүй. Энэ үүр­гийг хэрхэн биелүүлж бай­гаатай ч  мөн танилцана. Шал­галт энэ оны аравдугаар са­рыг хүртэл үргэлжлэх байх. Тэр үед эцсийн дүг­нэлт гарчихсан байна гэж бо­дож байгаа. Оны эцэст энэ сал­барын үйл ажиллагаанд тодорхой үнэлэлт, дүгнэлт өгнө.

-Нийт хэдэн аж ахуйн нэг­жийг хамрах бол?

-Ашигт малтмалын ашиг­лалтын тусгай зөвшөөрөлтэй 1096 аж ахуйн нэгж байдаг. Үүнээс 270 орчим нь үйл ажиллагаагаа тогтмол явуул­даг. Эдгээр ком­па­ниуд уулын ажлын тө­лөв­лөгөө, үйл ажиллагааны тай­лан­гаа манайд ирүүлдэг. Одоогийн байдлаар 123 аж ахуйн нэгж уулын ажлын төлөвлөгөөгөө ирүүлээд бай­на. Материалаа ирүүлсэн, ирүү­лээгүй бүх газарт шал­галт хийнэ.

-Мэргэжлийн хянал­тын ерөнхий газар дангаараа шалгах уу?

-Манай газарт улсын есөн бай­цаагч байдаг. Бид тодорхой чиглэлүүдэд ху­ваагдан шалгалтаа явуулж эхэлсэн. Дээр нь Эрдэс баялаг, эрчим хүч­ний яам, Байгаль орчин, аялал жуулч­лалын яам, Ашигт талтмалын газ­артай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. Шалгалт өнгөрсөн са­рын 15-нд Дорноговь аймгийн Айраг сумаас эхэл­сэн.

-Айраг суманд хийсэн шалгалтаар тус сумын Засаг дарга нь “Янтай уул” ХХК-д дур мэдэн тусгай зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон хэмээж байгаа. Энэ үнэн үү?

-”Янтай уул” компани нь ямар нэ­гэн тусгай зөв­шөө­рөл эзэмш­дэггүй. Ха­рин ашиг­лалтын тус­гай зөв­шөөрөлтэй нэг­жүү­дээс бага агуулгатай жонш­ны хүдрийг авч, дахин бо­ловсруулдаг юм билээ. Засаг дарга нь өөрийн мэдлээр тус­гай зөвшөөрөл олгосон гэсэн нь ташаа мэдээлэл. Гэхдээ энэ компани шалгалтын явцад бусад төрлийн зөр­чил илэр­сэн тул үйл ажиллагааг нь зогсоосон.

-Өмнөх жилүүдэд нийт­лэг ямар  зөрчил илэрч, ямар арга хэм­жээ авсан талаар тод­руулахгүй юу?

-Уурхайд байнга байх ёстой бичиг баримтын бүр­дэл дутуу, батлагдсан зураг төс­лийн дагуу үйл ажиллагаа явуул­даггүй, зураг төс­лийн нарийвчилсан үнэл­гээнд заагд­сан үүргийг биелүү­лээ­гүй, нөхөн сэргээлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үйл ажиллагаанд хөрөнгө зар­цуулдаггүй гээд нийтлэг зөрчил их гардаг. Мөн тех­никийн горим, аюулгүй ажил­лагааны шаардлага хан­гах нөхцлүүдийг биелүү­лээгүйгээс аваар осол гарах бо­ломж бүрдсэн зөрчил ч илэр­дэг. Уг зөрчлийг арилгах арга хэмжээг дор бүрт нь авч байсан. Ул­сын байцаагчийн өгсөн шаард­лагыг биелүүлээгүй бол дараа дараагийн арга хэм­жээг авдаг.

Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж