Гар бөмбөгийн сонгон шалгаруулах идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод арав гаруй хоног үргэлжилж, өндөрлөлөө.
Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй найман багийн тамирчид өрсөлдсөнөөс Сэлэнгэ аймгийн эмэгтэй баг тамирчид алтан медаль хүртэж, тэргүүлжээ. Харин Улаанбаатар хотын 21-р сургуулийн “Уурхайчин” эмэгтэйчүүдийн баг мөнгөн медаль хүртсэн бол Говьсүмбэр аймгийн “Петровис” багийн охид удаалж, хүрэл медалийн эзэд болсон байна. Эрэгтэй багаас Булган аймгийн тамирчид алтан медалийн эзэд болж, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын 20-р сургуулийн “Хасу мигастар” багийн тамирчид хоёр, гуравдугаар байр тус тус эзэлсэн байна.
Э.Сараа