Германд нефть нийлүүлэхээ зогсоожээ. Испанид нефть нийлүүлэхээ
зогсоосны дараагийн өдөр дахиад ийм арга хэмжээ авсан байна. Ираны
телевизээр энэ тухай мэдээлжээ. Өмнө нь Ираны хариу хориг арга хэмжээнд
Грек, Франц, Их Британи хамрагдсан бөгөөд одоо Италид гаргах нефтиэ
хориглох талаар ярилцаж байгаа гэнэ.
Ираны нефтийн худалдаанд
Европын холбоо хориг тавьсны хариуд Тегеран ийм маягаар хариу арга
хэмжээ авчээ. Исламын бүгд найрамдах улсын эсрэг авч байгаа хориг арга
хэмжээний хүрээнд оны дундаас эхлэн Ираны нефтийг худалдан авахгүй байх
шийдвэрийг Европын холбоо нэгдүгээр сард гаргасан юм.
Тегеран
цөмийн зэвсэг бүтээхээр оролдож байж магадгүй хэмээн сэжиглэсэн АНУ
болон Европын холбоо Ираны эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн юм.
Нефтийн хориг арга хэмжээнээс гадна тэд Ираны банкуудтай ажиллахаас
татгалзсан байна.
Сүүлчийн хориг нь Иранд өөрийн нефтийг зарах
худалдан авагчдыг хайх боломжийг бараг хааж байгаа юм. Хориг арга
хэмжээний улмаас бусад хэрэглэгчид нь түүний тоонд Азийн томоохон орнууд
Иранд үнээ буулгах шахалт үзүүлэх боломжтой болж байна.
Дэлхийн
нефтийн томоохон экспортлогч Саудын Араб өмнө нь Ираны нийлүүлэлтийн
нөхөн гүйцээнэ гэж амласан ч нефтийн үнэ өндөр хэвээр байна. Тухайлбал,
Brent маркийн нефтийн үнэ урт хугацаанд баррель нь 120 америк долларт
хүрсэн байлаа.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин