Интернетэд Квентин Тарантиногийн “Суллагдсан Джанго” шинэ киноны зурагт хуудас тавигдлаа. Түүнийг бүтэн хэмжээгээр нь эндээс харж болно.
“Чөлөөлөгдсөн Джанго”-г вестерн гэж тодорхойлж байна. Энд эрх чөлөөтэй болсон харь арьст боол эхнэрээ аварч байгаа тухай өгүүлэх бөгөөд гол дүрд нь Жейми Фокс тоглож, мөн Леонардо ди Каприо, Саша Барон Коэн, Сэмюэл Л. Жексон, Кристоф Вальц, Керри Вашингтон, Курт Рассел, Дон Жонсон, Жозеф Гордон-Левитт нарын жүжигчид оролцож байгаа юм.
Энэ кинонд нэгэн эсрэг талын баатрын дүрийг Кевин Костнерт санал болгосон ч тэрээр нь завгүй гэсэн шалтгаанаар татгалзсан байна.
“Чөлөөлөгдсөн Джанго”-гийн зураг авалт 2012 оны 1 сард эхэлсэн бөгөөд 2012 оны 12 сард дэлгэцэнд гарах юм.