Афганы армийн бие бүрэлдэхүүнийг цөөлнө

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Афганы армийн бие бүрэлдэхүүнийг цөөлнө

Олон улсын эвслийн цэргийг  2014 онд Афганистанаас татсаны дараа Афганистаны арми, цагдаагийн бие бүрэлдэхүүнийг эрс цөөрүүлнэ гэж Исламын бүгд найрамдах улсын Батлан хамгаалах яамны сайд Абдул Рахим Вардак Вашингтонд айлчлахдаа мэдэгдсэн байна.

Тэрээр Афганистаны Элчин сайдын яаманд хийсэн хэвлэлийн бага хурал дээр одоо Афганы аюулгүй байдлын нийт хүчний тоо 352 мянга.  Тэд орчин цагийн ямар ч үйл ажиллагааны эсрэг зогсоход бэлэн хэмээн хэлжээ. 2014 оны эцсээр тэдний тоог цөөлж, 230 мянгад хүргэх гэнэ.

Арми, цагдаагийн бие бүрэлдэхүүнийг хорогдуулах  шаардлага санхүүжилтийн асуудлын улмаас гарч байгааг тэр онцолжээ. Одоо Афганы арми ба бусад хүчний цалин хөлс, цэргийн техник худалдан авах зэрэг бүх зардал нь донор орнуудын мөрөнд тохогдсон бөгөөд тэр нь жилдээ долоон тэрбум америк доллар болдог ажээ. 2014 оны сүүл рүү зарлагыг 4,1 тэрбум хүртэл бууруулах юм байна.

2014 оны дараа АНУ Афганистаны аюулгүй байдлын албаны зардалд санхүүгийн тусламж үзүүлэх бөгөөд тэр нь 2,3 – 2,7 тэрбум доллар байх гэнэ. Афганы Засгийн газар төсвөөсөө хагас тэрбум орчим долларын хэмжээний хөрөнгийг батлан хамгаалахдаа зарцуулах ажээ. Харин үлдсэн мөнгийг донор орнуудаас авах санаатай байгаагаа сайд Вардак ярьжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж