Энэ сарын эхээр буюу сакура цэцэглэх үеэр Японы мэргэжлийн сумогийн бөхчүүд Хонозүмо нэртэй наадамд оролцлоо. Уг тэмцээн сакура цэцэглэх цагаар Японы шинто шашины Ясукуни сүмд болдог уламжлалтай. Сумо нь эрт дээр үеэс уламжлагдсан ирсэн Японы үндэсний спорт юм. Тэдний тэмцээн олон янзын ёслолтой. Хамгийн эхнээс тэдний ёслол нь шинто шашины бурхадад зориулагдаж ирсэн бөгөөд заримдаа улс төрийн маргааны шийдэх үүрэгтэй байжээ. Хэйан (794-1185) отгийн эрх барилтын үеэр сумогийн гол дүрэм журам тогтжээ.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин
Эх сурвалж: "Ардын эрх" сонин