Төв аймгийн Урьдчилан хорих төв рүү хүргэжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Төв аймгийн Урьдчилан хорих төв рүү хүргэжээ

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, Хүний эрхийн хуульч М.Ичинноров нарын мэдэгдсэнээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг өглөөний 05.50 цагийн үед хууль хяналтынхан баривчлаад шууд Төв аймгийн Урьдчилан хорих төв рүү хүргэсэн байна. Хүний эрхийн хуульч М.Ичинноровын тайлбарласнаар тус хорих төв нь дэлхийд алдартай хүнийг эрүүдэн шүүж, тамлаж,  тулган хүлээлгэж, нөхцөл байдлын дарамтад байлгаж хэргийг хүлээлгэдгээрээ дэлхийд алдартай гэнэ. Энэ судалгааг тэрбээр өөрөө хийж олон улсын байгууллагад танилцуулж байсан юм байна. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг  Төв аймгийн Урьдчилан хорих төвд аваачсанд эмзэглэж байна гэсэн юм. Нөгөөтэйгүүр, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах процесс нь цэвэр хууль зөрчиж явагдсан гэж мэдэгдэж байна.  Ардчилсан оронд ийм хууль бус баривчилгаа явагдсан тохиолдолд тухайн хүнийг 24 цагийн дотор сулладаг байна.

Хүний эрхийн хуульч М.Ичинноров хэлсэн үгэндээ “Долдугаар сарын 1-ний үнэн баримтыг нотлох баримтыг гаргасны төлөө ийм ажиллагаа явагдлаа. Гэхдээ би улстөрийн мэдэгдэл хийхээсээ илүүтэй хууль эрх зүйн талаас нь дүгнэлт хийж байна. Ард түмнийг хамгаалсан хууль байх ёстой, хуулийг хамгаалсан хуульч байх ёстой гэж үзэж дуугүй сууж чадсангүй. Долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар хариуцлага хүлээх ёстой, тэдэнд хариуцлага хүлээлгэх хүртэл тэмцэх болно гэдгээ ч мөн мэдэгдлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж