Харри Поттерын тухай хүүхдийн номын зохиогч Жоан Роулингийн шинэ роман нь английн нэгэн зохиомол хот Пэгфордод болж байгаа сонгуулийн тухай өгүүлэх болно гэж хэвлэлийн газрын эх сурвалжид тулгуурлан AFP мэдээлж байна.
“Суларсан алба” (“The Casual Vacancy”) нэртэй 400 хуудас бүхий номын үйл явдал хотын захиргааны тэргүүн зуурдаар нас барж, түүний ор гарсан шинэ албын төлөө өрнөж байгаа тэмцлийг тойрон өрнөх юм.
“Пэгфордод бүх юм тийм амар биш ээ” гэж хэвлэгчид ярьж байна. Төгс англи хотхон хэрэг дээрээ баян ба ядуу, эцэг эх хийгээд хүүхдүүд гэсэн асар их зөрчилд идэгджээ.
Шинэ ном 2012 оны 9 сарын 27-нд гарах юм.
Роулингийн анхны ном “Харри Поттер ба гүн ухааны чулуу” 1997 онд хэвлэгдэж, харин сүүлчийн, долоо дахь ном 2007 онд гарсан юм. Дээрх номуудыг дэлхийд 74 хэлээр нийт 450 сая хувь хэвлэсэн байна.
Эх сурвалж: The Guardian