Дүрүүд: Франческа /үзэсгэлэнт бүсгүй/
Паоло /түүний сэтгэлт залуу/
Жотто /Паологийн ах/
Нэгдүгээр хэсэг:
Үзэсгэлэнт бүсгүй Франческа, Паоло хоёр нэг нэгэндээ дурлажээ. Гэвч Паологийн ах хар санаат Жотто гэнэн бага дүүгээ шалж байгаад хайрт Франческаг нь гэнэдүүлэн эхнэр болгох ёсыг бурхны өмнө хийжээ. Хууртагдаж тангараг өгсөн Франческа хайр сэтгэлгүй Жоттотой хэрхэн дасах билээ.
Хоёрдугаар хэсэг:
Ахдаа хаягдаж мэхэнд нь тоглогдсон хөөрхий Паоло дурлалт бүсгүйгээ түүнд булаалгаж, зүрх нь шархална. Гэвч хайраар дүрэлзсэн Паологийн зүрхэнд хайрт Франческа нь үргэлж бодогдоно.
Гуравдугаар хэсэг:
Мэх хэрэглэсэн хар санаат Жотто хүчээр сүрдүүлж хүслийг нь доромжилсон Франческа охины сэтгэлийг олж авах гэж элдэв, арга хэрэглэх ажээ. Жотто тангараг зөрчвөл хараан зүхэхээр заналхийлнэ. Үхэвч түүндээ үнэнч байна гэсэн ганцхан бодол Франческагийн сэтгэлийг эзлэх тул Паологийн дүр түүний стэгэлд оршино.
Дөрөвдүгээр хэсэг:
Өсөхөөсөө хүнд итгэдэггүй Жоттогийн сэтгэлд өлөн зүүд, хорон санаа байнга тэнүүчлэн төрсөн дүүгээ бузар сэтгэлээс хардан бодох тул түүний цус улалзсан нүдэнд хоёр амрагийн дүр тодорно.
Тавдугаар хэсэг:
Хувь заяа нь хорлогдсон хөөрхий Франческа ганцаараа сүмд ирж бурханд мөргөхдөө “Алдагдсан” хүчээ олж өгөөч гэж гуйна. Олзлогдсон сэтгэлээ чөлөөлж өгөөч гэж залбирна. Итгэл бодол санаашралд нь Паоло хадаастай ингэж уулзана гэдэгт Франческа итгэнэ. Хайраар хөлөглөсөн Франческагийн алхам бүрд хайрт Паоло нь туяарна.
Зургадугаар хэсэг:
Бодлыг хөлгөө унасан Франческа бүсгүй хайрт Паолотайгаа уулзан учирч болох ирээдүйг зөгнөн мөрөөдөж амьдралын сайхныг бишрэн магтаж, амрагийн жаргалыг эдлэн амсаж, ариун дурлалын бэлэг болгож атгуулсан цэцэг нь дүрслэгдэн бодогдоно. Хоёр залуу ингэж уулзвал юутай сайхан бэ?
Долдугаар хэсэг:
Гэвч энэ бол бодол, хүсэл болохоор Франческа ганцаараа сүмд байгаагаа мэдэж хайр сэтгэлтэй Паолотайгаа хамтран суулшаж, жаргуулаач гэж өмн.өө байгаа бурханд мөргөж, өмөг түшигт нь сөгдөж гуйсан ч өмнөх бурхан нь ч дуугарсангүй.. өнөө л Франческа л ганцаараа…
Наймдугаар хэсэг:
Гэтэл Паоло нь үнэхээр ороод ирлээ. Сэтгэлт хоёр уулзаж, хайр хүслээ илжилж, амраг сэтгэлийн бэлэг тэмдэг-арийн улаан цэцгээ дурсан ярихдаа, хатуу сэтгэлт, чулуун зүрхт ахынхаа тушаалыг арга буюу хүчлэгдэн биелүүлсэнээ, зүрх сэтгэлээ нээн ярив. Гэвч хий бодлоор хардаж байдаг санаа муут Жотто үүнийг харвал яах бол!
Есдүгээр хэсэг:
Хар санааг өвөрлөгч, харгис хэрцгий Жотто, атаа хорсолдоо идэгдэж хайраар учирсан залуу хосыг харгис гараараа хорооно. Гэтэл нүгэлт хүн нүгэлдээ гэгчээр аймшиг нь түүнийг мөрдөж, өршөөл уучиллыг горьдож хашгирсан ч өрөвдөж Жоттод хэн ч тусласангүй. Нүгэл нүдээрээ нэвтрэн бахардаж унах нь жигшилтэй бөгөөд шившигтэй. Ариун дурлал мөнх мандан, хар санаа ялагдав.