Гишүүдийн бүрэн эрхэд бүдүүлгээр халдав

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Гишүүдийн бүрэн эрхэд бүдүүлгээр халдав

Өнөөдөр үүрээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үед тэнд байсан УИХ-ын гишүүдийн халдашгүй бүрэн эрхэд хүчнийхэн бүдүүлгээр халдав. Гишүүн О.Чулуунбат, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг сууж байсан буйдантай нь өргөж хөмөрснөөс О.Чулуунбат гишүүний тархи хөдөлж эмнэлэгт хандсан байна.

Гишүүн Д.Тэрбишдагвын зүүн хацар хөхөрч, Ц.Шинэбаяр гишүүн хоолойгоо боолгож, Ч.Улаан гишүүний нүдний шил эвдэрчээ.

Гишүүн Ц.Шинэбаяр хоолойн хорт хавдар авахуулах мэс засалд өнгөрсөн өвөл орсон юм.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж