Мал сүргээ хамтаараа хамгаална

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Мал сүргээ хамтаараа хамгаална

Дорноговь аймагт Мал сүр­гийг гэмт халдлагаас хамгаалах Мон­го­лын нийгэмлэгийн салбар зөвлөл байгуулагдав. Тус нийгэмлэгийн тэргүүн Тө­рийн шагналт, МУСГЗ, зохиолч З.Дорж, дэд тэргүүн н.Эрдэнэ­шанд, Ажлын албаны дарга Б.Алтанжо­лоо нар аймгийн найман сумаар явж малчидтай уулзсан төдийгүй Сайн­шанд хотод тө­рийн байгууллага бо­лон малчид хөдөл­мөрч­дийг орол­цуул­сан өргөн хүрээний хэлэл­цүүлэг өрнүүлж удирдах зөвлө­лийг байгуулсан байна. Зөвлөлийн даргаар дугуй спор­тын мастер, ахмад багш М.Чулуу­ныг баталжээ. Дорноговь аймаг бусад аймагтай харь­цуу­лахад малын хул­­гай харьцангуй бага гэ­лээ ч жил ирэх ту­сам хулгайн хэрэг өсч байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тийм учраас малчидтайгаа илүү дотно байж, тэднийхээ санал бодлыг тусган, өв уламжилж ирсэн мал сүргээ хамгаалахад төр хувийн хэвшлийнхний хамтын оролцоог хангах нь юунаас ч чухал гэдгийг хуралд оролцогсод онцолсон юм.

 Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж