Өвөрхангай аймгаас шатрын аварга тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Өвөрхангай аймгаас шатрын аварга тодорлоо

Монгол Улсын шатрын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Спорт ордонд 10 өдөр үргэлжилж, аваргуудаа тодрууллаа. Хамгийн олон шилдэг шатарчин оролцсон энэ тэмцээний эрэгтэйчүүдээс Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, ЦЕГ, “Хүч” нийгэмлэг, “Шунхлай” группын тамирчин  ФМ Баярсайхан овогтой Гүндаваа гурав дахь удаагаа тэргүүлж, алтан медалийн эзэн боллоо. Б.Гүндаваа нийт 15 өргөөс 12 хожлоор түрүүлэхдээ улсын гурав дахь удаагийн аваргаар шалгарч, Монголын шатрын түүхэнд бас нэг шинэ амжилт тогтоолоо. Мөнгөн медалийг “Хан алтай” клубын тамирчин Ц.Батчулуун, тусгай шагналыг Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, ФМ Г.Мөнхгал, ОБЕГ “Аврагч” БТСХ-ны тамирчин, ФМ М. Гүнбаяр нар хүртлээ. Эмэгтэй шатарчдаас алтан медалиар ОУМ Янжиндулам, мөнгөн медалиар “Хас” банк, “Аврагч” БТСХ-ны тамирчин, ФМ С.Отгонжаргал, хүрэл медалиар “Нью-тел” ХХК-ийн тамирчин, ОУМ Б.Анхчимэг нар энгэрээ мялааж, Говь-Алтай аймгийн харьяат СДМ Г.Сайханзаяа, Ховд аймгийн харьяат, СМ Б.Баярмаа  нар тусгай байрт тус тус  шалгарлаа.

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж