Сансарт лаборатори байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Сансарт лаборатори байгуулав

БНХАУ-ын эрдэтэмд
сансарт анх удаа эрүүл мэндийн лаборатори байгуулжээ. Энэхүү
байгууллага нь огторгуйд ажиллаж буй нисэгчдийг эрүүл мэндийн үзлэгт
хамруулж, эмчилгээ хийх зорилготой. Ингэснээр сансрын нисэгчдийн эрүүл
мэндэд цаг тухайд нь хяналт тавих боломж бүрдэнэ хэмээн тус улсын
Шинжлэх ухаан, технологийн яам мэдээлэв.

Сансрын
эмнэлгийг байгуулах ажил 2009 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд өнгөрөгч
мягмар гаригт нээлтээ хийсэн аж. Бээжин дэх агаар мандлын судалгааны
үндэсний төвийн мэргэжилтнүүд уг төсөл дээр ажилласан байна. Энэхүү
лаборатори нь сансарт эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх Хятадын анхны станц
юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж