Дэлхийгээс
өөр гаригт хүний дуу хоолой ондоо сонсогдох уу? Энэ асуултад хариулт
олохоор Их Британийн Саутгемптоны их сургуулийн эрдэмтэд сугар гаригийн
агаар, орчин, уур амьсгалыг зохиомлоор бүтээн туршилт хийжээ. Тэгэхэд
хүний дундаж хоолой харь гаригийн орчинд харьцангуй аргил, бүдүүн
сонсогдож байв.

“Сугар
дэлхийг бодвол нягт ихтэй, хүнд уур амьсгалтай учраас дууны хөвчний
чичиргээ удааширдаг. Гэхдээ тус гаригт дуу маш хурдан тархдаг тул тухайн
хүнийг харалгүйгээр хоолойг нь сонсвол яригч жижиг биетэй хүн мэт
төсөөлөгдөнө. Магадгүй сугар гаригт хүнтэй адил амьтад оршдог бол давжаа
хэрнээ бүдүүн хоолойтой “Smurfs” буюу “Анаахай” киноны баатрууд шиг
байх магадлалтай” хэмээн тус их сургуулийн Дуу чимээ, чичирхийллийн
тэнхмийн профессор Тим Лайтон тайлбарлажээ.