“Буян”-гийн Жагаа болон түүний хамсаатнууд “Монголын мэдээ” сониныхныг өчигдөр оройн 21.00 цагийн орчмоос эхлээд шөнөжин дарамталжээ. Өнөө өглөө ч гэсэн Буянгийн Жагаагийн хүмүүс тус сонины редакциар эргэлдэж, учир битүүлгээр харуул, манаа тавиад байгаа юм байна. Яагаад ингэж дарамтлах болсон талаар “Монголын мэдээ” сониныхон тун удахгүй редакци дээрээ мэдээлэл хийх гэж байна. “Монголын мэдээ” сонины редакци нь Хэвлэлийн хүрээлэнгийн 2 давхарт 212 тоотод байдаг аж.
Б.Тогтох
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин