50 насны босго шүргэх дөхсөн хэдий ч дэндүү дэггүй, өвөрмөц, дахин давтагдашгүй дүр бүтээж чаддаг Жонни Депп энэ удаад Барнабас Коллинс гэх цус сорогчийн дүр бүтээжээ. Баян, эрх мэдэлтэйн хэрээр хүүхэмсэг, шалиг залуу тэрбээр үзэсгэлэнт бүсгүй Анжеликийн сэтгэлийг эзэмдэнэ. Харин тэр /жүжигчин Эва Грийн/ Барнабасыг цус сорогч болгон, амьдралыг нь өөрчилж, амьдаар нь оршуулдаг. Гэтэл бүтэн хоёр зууны дараа Коллинс булшнаас чөлөөлөгдөж, тэс өөр ертөнц болох 1972 онд хөл тавьснаар киноны үйл явдал өрнөнө.
Найруулагч Тим Бартон, жүжигчин Жонни Депп нарын хамтран ажиллаж буй найм дахь уран бүтээл болох “Dark Shadows” кино тавдугаар сарын 11-нд нээлтээ хийнэ.