“Улс төрийн тойм” сонины ерөнхий эрхлэгч Л.Мөнхбаясгалангийн “Шонхор” телевиз өнөөдөр нээлтээ хийнэ. Тэрбээр туршилтаар эфирт нэвтрүүлгээ цацаж буй “Шонхор” телевизийг саяхан худалдан авч, ерөнхий захирал нь болсон юм. Харин хамгийн сонирхолтой нь улс төрийн сэдвээр дагнасан тойм нийтлэлүүдийг олон жилийн турш бичсэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хөлбөмбөгийн нэвтрүүлэг хөтлөхөөр болжээ. Түүний бэлтгэсэн хөтөлбөр “Шонхор” телевизээр өдөр бүр 22.00 цагт цацагдах аж. Дашрамд дурьдахад, хэвлэл мэдээллийн салбарт, тэр тусмаа медиа группийн ертөнцөд цахиур хагалан орж ирж байгаа түүний хувьд сэтгүүлч эзэнтэй, мэргэжлийн багийг бүрдүүлж байгаа гэдгээрээ нэлээд анхаарал татаж байна.
Б.Марал