Стэнлийн цомын хэлбэртэй усан оргилуур байрлуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Стэнлийн цомын хэлбэртэй усан оргилуур байрлуулжээ

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн аварга багт гардуулдаг Стэнлийн цомыг дуурайлган хийсэн 21 фут өндөр, гурван тонн жинтэй усан оргилуурыг Нью-Йорк хотын “Таймс” талбайд байршуулжээ. NHL-ийн плей-оффын тоглолтууд эхэлсэнтэй холбогдуулан байрлуулсан тус “хөшөө” нь усан сангийн үүрэгтэй ажиллах бөгөөд хөгжөөн дэмжигчид цомоо ус ууж болохоор шийдэлтэй хийгдсэн байна.

Стэнлийн цомын хэлбэр бүхий усан оргилуурын нээлтэд NHL-ийн комиссар Гэри Бэтмэн, NBS спортын сувгийн эзэн Марк Лазарус, Нью-Йорк хотын захирагчийн албаны дарга Картер Стриклэнд нар оролцжээ. Түүнчлэн NHL-ийн экс-одод болох “Нью-Йорк Айландерс” багийн Кларк Жилье, “Нью-Жерси Девилс” багийн Грант Маршалл, “Нью-Йорк Рейнжерс”-ийн Адам Грейвс нарын зочид урилгаар оролцсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж