Оросууд хөлгөө далайн дээрэмчдээс чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Оросууд хөлгөө далайн дээрэмчдээс чөлөөллөө

Шумбагч хөлөг онгоцтой байлдах зориулалттай асар том “Маршал Шапошников” хөлгийн Орос далайчид Энэтхэгийн далайн “Gulf of Aden” булангаас дээрэмдүүлсэн “Moscow University” хөлгийг чөлөөллөө. Улаан тэнгисээс Хятадруу 86,000 тонн газрын тос тээвэрлэж яваад Gulf of Aden  булангаас өмнө зүгт 350 далайн бээр зайд  явж байхад нь Сомалийн далайн дээрэмчид тус хөлгийг Улаанбаатарын цагаар лхагва гаригийн үд дунд дээрэмдсэн.

Оросын тэнгисийн цэргийнхэн хөлгийг аврах үйл ажиллагааныхаа үеэр 10 далайн дээрэмчинг баривчилж, нэг далайн дээрэмчинг алсан байна гэж РИА Новости агентлаг Улаанбаатарын цагаар пүрэв гаригийн 15 цагт Москвагаас мэдээллээ. Дээрэмдүүлсэн хөлөг дээр Оросын 23 далайчин явж байсан. Аврах тусгай ажиллагаа явуулах үеэр Оросын далайчид нисдэг тэрэг болон хурдан завь хэрэглэсэн бөгөөд газрын тос тээвэрлэгч хөлөг рүү нууцаар дөхөж очин богино хугацаанд буудалцсаны дараа барьцаалагдсан далайчдыг чөлөөлсөн байна. Далайн дээрэмчдийг тос тээвэрлэгч хөлгийн нэгэн өрөөнд хориод байжээ. Дээрэмчид том калибрын буу, гранат шидэгч болон янз бүрийн дэгээ, дүүгүүрээр зэвсэглэсэн байсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж