Туркийн Стамбул хотноо өнгөрсөн оны есдүгээр сард болсон бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртсэнээр Лондонгийн олимпийн эрхээ авсан О.Насанбурмаа Монгол Улсын Гавьяат тамирчин цолны мялаалга хийх гэж байна. Монголын чөлөөт бөхийн тамирчдаас олимпийн анхны эрхийг авч, дэлхийн аваргын хошой медальтай Монголын анхны эмэгтэй тамирчин болсон тэрбээр сар шинийн баярын үеэр Монгол Улсын Гавьяат тамирчин цол, тэмдгээр энгэрээ мялаасан билээ. Түүний гавьяатын найр маргааш “Баянгол” зочид буудалд болох ажээ.
Т.МАША