Н.Энхбаярыг албадан баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг албадан баривчиллаа

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр оройн 20.00 цагийн үед Удирдлагын академийн ойролцоо хамгаалагчдын хамт явж байхад нь АТГ-ын ажилтнууд баривчлахаар саатуулсан билээ. Шөнийн 02 цаг өнгөрч байхад тэнд байсан нөхцөл байдал намжиж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат "Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг үргэлжлүүлнэ" хэмээгээд түүнийг саатуулаад байсан байрыг орхин явсан ч яг одоо Удирдлагын академийн ойролцоох буюу Н.Энхбаярын байгаа байрны гадна талд цагдаа нар эргэн цуглаад байна. Дөнгөж сая цагдаа нар байрны хаалгыг эвдэн дотогш орсон бөгөөд тэд байшин дотор МАХН-ын дарга Н.Энхбаярыг хайн, бүх өрөө, хаалгыг шалгаж байгаад 06.05 цагийн орчимд түүнийг албадан баривчилж, цагдаагийн хамгаалалттай машинд суулган авч явлаа гэх мэдээллийг манай сурвалжлагч өглөө. Чухам хаана саатуулахаар авч явж байгаа тухай мэдээллийг одоогоор албаны эх сурвалжууд өгөөгүй байна.





Өчигдөр оройн 20.00 цагаас эхлэн болсон үйл явдлыг шуурхай мэдээлж, шөнийн турш үйл явдлыг шууд дамжуулсан "Eagle News" телевиз болон news.mn сайтын сурвалжлах баг ажлаа үргэлжлүүлсээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж