“Увс цахилгаан түгээх сүлжээ” компани рейтингээрээ тэргүүлэв | News.MN

“Увс цахилгаан түгээх сүлжээ” компани рейтингээрээ тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

“Увс цахилгаан түгээх сүлжээ” компани рейтингээрээ тэргүүлэв

Эрчим хүчний зохицуулах газар эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж тэдгээрийн рейтингийг гаргадаг. Рейтинг тогтоох гол шалгуур нь ашиг, алдагдал, цахилгаан эрчим хүчний өр, авлагыг бууруулсан байдал, борлуулалтын орлого цуглуулалтын хувь, цахилгаан түгээлтийн алдагдлыг бууруулсан эсэх, эрчим хүчний хангамжийн найдвартай байдал, үйл ажиллагааны доголдол, саатал зэрэг ажээ.
Энэ оны эхний улиралд Баян-Өлгийн Цахилгаан шугам сүлжээний газар (ЦШСГ) болон "Увс ЦТС" компани сайн ажиллаж рейтингийг тэргүүлсэн байна. Тухайлбал, Баян-Өлгийн ЦШСГ санхүүгийн алдагдалгүй ажиллаж худалдан авсан эрчим хүчний төлбөрийг 105 хувиар буюу бүрэн төлсөны дээр цахилгаан түгээлтийн алдагдлыг өмнөх оны мөн үеэс 36 хувиар, "Увс ЦТС" ХХК 50 гаруй хувиар тус тус буруулсан байна. Түүнчлэн цахилгаан эрчим хүчний авлагыг "Увс ЦТС" ХХК 18 хувиар бууруулсан байна.

Орон нутгийн цахилгаан түгээх компаниудын 2009 оны эхний улирлын рейтинг

Рейтинг

Компаний нэр

I

 Баян-Өлгий
аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар

II

 Увс
аймгийн “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК 

III

 “Улаанбаатар
төмөр зам” нийгэмлэгийн Эрчим хүч, ус хангамжийн 1; 2-р анги

IV

 Орхон
аймгийн “Эрдэнэт-Амьдрал” ХХК

V

 Улаанбаатарын
“Эрчим сүлжээ” ХХК

VI

 Баянхонгор
аймгийн “Баянхонгор-Эрчим хүч” ОНӨ ЦТК 

II

 Ховд
аймгийн “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК

VIII

 Хөвсгөл
аймгийн “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК

Б.СҮРЭН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-06 202.70.45.242

naadah chin yyland amidardag almas bna

Avatar

Зочин 2010-05-06 202.70.45.242

yostoi teneg gar gej chi bha daa

Avatar

Зочин 2010-05-06 202.70.45.242

tenegee chi tsahilgaangui bol yah yy

Avatar

Иргэн 2010-05-06 203.169.48.23

Өөрөө мөнгөө төлдөггүй болохоор тэгээ юу Хэрэглэсэн бол төлж сур Тоггүйгээр чи яаж амьдрах вэ

Avatar

иргэн 2010-05-06 202.70.36.46

харсан чинь иргэдийг шулах уралдаанд айрагддаг иргэдийг шулахаас гадна нүгэлтэй хохироодог байгууллагууд л байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж