
Эрчим хүчний зохицуулах газар эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж тэдгээрийн рейтингийг гаргадаг. Рейтинг тогтоох гол шалгуур нь ашиг, алдагдал, цахилгаан эрчим хүчний өр, авлагыг бууруулсан байдал, борлуулалтын орлого цуглуулалтын хувь, цахилгаан түгээлтийн алдагдлыг бууруулсан эсэх, эрчим хүчний хангамжийн найдвартай байдал, үйл ажиллагааны доголдол, саатал зэрэг ажээ.
Энэ оны эхний улиралд Баян-Өлгийн Цахилгаан шугам сүлжээний газар (ЦШСГ) болон "Увс ЦТС" компани сайн ажиллаж рейтингийг тэргүүлсэн байна. Тухайлбал, Баян-Өлгийн ЦШСГ санхүүгийн алдагдалгүй ажиллаж худалдан авсан эрчим хүчний төлбөрийг 105 хувиар буюу бүрэн төлсөны дээр цахилгаан түгээлтийн алдагдлыг өмнөх оны мөн үеэс 36 хувиар, "Увс ЦТС" ХХК 50 гаруй хувиар тус тус буруулсан байна. Түүнчлэн цахилгаан эрчим хүчний авлагыг "Увс ЦТС" ХХК 18 хувиар бууруулсан байна.
Орон нутгийн цахилгаан түгээх компаниудын 2009 оны эхний улирлын рейтинг
Рейтинг | Компаний нэр |
I | Баян-Өлгий
аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар |
II | Увс
аймгийн “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК |
III | “Улаанбаатар
төмөр зам” нийгэмлэгийн Эрчим хүч, ус хангамжийн 1; 2-р анги |
IV | Орхон
аймгийн “Эрдэнэт-Амьдрал” ХХК |
V | Улаанбаатарын
“Эрчим сүлжээ” ХХК |
VI | Баянхонгор
аймгийн “Баянхонгор-Эрчим хүч” ОНӨ ЦТК |
II | Ховд
аймгийн “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК |
VIII | Хөвсгөл
аймгийн “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК |
Б.СҮРЭН