Дөнгөж сая уг нөхцөл байдалтай холбоотойгоор МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тус намын зүгээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлан саатуулах гэсэн үйл ажиллагааг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлээд, МАХН-ын дарга, төрийн тусгай хамгаалалтад байдаг энэ хүний амь нас, эрүүл мэндэд халдах гэсэн үйлдэл гарлаа гэж үзэж байгаагаа албан ёсоор мэдэгдээд өнөөдрөөс эхлэн улс төрийн тэмцлээ эхлүүлнэ хэмээлээ.
Ямартай ч МАХН ийм байр суурьтай байгаа бол үйл явдал болж байгаа газарт цуглаад байгаа зарим хүмүүс МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр түүнийг АТГ-аас баривчлах гэж байгааг нь мэдээд ийм алхам хийж байгаа хэмээн хардаж байлаа.