Асашёорюү Н.Энхбаяртай уулзахаар ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Асашёорюү Н.Энхбаяртай уулзахаар ирлээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчлах гэсэн үйл явдалтай холбоотойгоор маш олон хүн түүний саатуулагдаад байгаа байр руу ирж байна. Дөнгөж сая мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж хэргийн газарт ирж, Н.Энхбаярын байгаа байр руу орлоо. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, О.Чулуунбат,  Д.Тэрбишдагва, Ч.Улаан, "Амлалт нэхэх ард түмний холбоо"-ны тэргүүн Г.Уянга нарын хүмүүс мөн МАХН-ын даргын саатуулагдаад буй байр руу нэвтрээд байна. Мөн түүний эхнэр Цолмонг  дотогш орсон тухай эх сурвалж хэллээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж