М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нар иржээ

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нар иржээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа оройн 20.00 цагийн орчим эхэлсэн ч одоог хүртэл үргэлжилсээр байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр машинд нь хүмүүс халдсанаас хойш ойролцоо нь байсан Мянганы сорилтын сангийн байранд түр ороод байгаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат түүнийг баривчлах шийдвэрийг танилцуулахаар дотогш орсон бол төд удалгүй ҮШН-ын дарга М.Энхсайхан, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар тэдэнтэй уулзахаар араас нь орлоо. Энд мөн БНН-ын дарга Д.Жаргалсайхан, "Амлалт нэхэх ард түмний холбоо"-ны тэргүүн Г.Уянга нар ирээд байна.



Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж