МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчлах гэсэн дуулиан олны анхаарлын төвд байна. Дөнгөж сая АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат МАХН-ын дарга Н.Энхбаяр болоод түүний өмгөөлөгч, МАХН-ын гишүүдийн байрлаж буй байр /Удирдлагын академийн ойролцоох байр/ руу Н.Энхбаярыг баривчлах тухай тушаал танилцуулахаар орсон байна. Гэтэл экс ерөнхийлөгч Н.Энхбаярын бие муудсан тул Түргэн тусламж дуудсан гэх мэдээллийг дөнгөж сая бид аваад байна.
Б.ЭНХ