Малайзын боловсролын үзэсгэлэн яармаг болно

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Малайзын боловсролын үзэсгэлэн яармаг болно

Сургуулийн төгсөлт ойртож, залуус мэргэжил сургуулиа сонгох цаг ирээд байна. Манайхны зарим нь Малайзад боловсрол эзэмшихийг чухалчлах болсон. Тиймээс “Малайзын боловсролын үзэсгэлэн яармаг-2010”-ыг сонирхохыг санал болгож байна. Үзэсгэлэн яармаг нөгөөдөр “Чингис хаан” зочид буудалд үүд хаалгаа нээх бөгөөд хоёр өдрийн турш 11.00-18.00 цагийн хооронд ажиллах ажээ. Малайзын шилдэг их дээд сургуулиуд үзэсгэлэнд оролцож, залууст хэрхэн хувиараа болон тэтгэлгээр сурах боломж, түүнчлэн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах зэрэг зөвлөгөө өгч, сургалт семинар болох юм байна.
Үзэсгэлэн яармагийг “Winning magnitude” компани “Оюунлаг үйлс” төрийн бус байгууллага, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж