Нимгэн хирнээ бат бөх материалыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Нимгэн хирнээ бат бөх материалыг танилцуулав

Целлюлоз буюу эслэг бодисыг хүнсний салбарт ихээр ашигладаг. Ус болон бусад бодист уусан шингэх, хайлах чадвараар сул целлюлозыг ашиглан Америкийн эрдэмтэд шинэ түүхий эд гарган авснаа мэдээлжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн хурлын үеэр целлюлозоор хийсэн төмөрнөөс бат бөх хэрнээ цаас мэт хөнгөн эдийг танилцуулсан байна.

Энэ нь өөрийн жингээс 1000 дахин хүнд жинтэй биетийг даах хүчин чадалтай. “Хуванцар эдлэлээс хаймар хүртэлх бүх төрлийн түүхий эдийг петролиумаар хийдэг. Гэсэн ч петролиум зардал ихтэйгээс гадна хорт бодис ихээр ялгаруулдаг. Тэгвэл целлюлоз ирээдүйд петролиумыг орлох найдвартай бодис болох нь тодорхой” хэмээн судалгааны багийн ахлагч Харри Брамер ярьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж