Робот үйлдвэрлэлийн салбарт Япон, Америк тэргүүлдэг. Гэрийн ажил хийх, үйлдвэрт ажиллах, хөгшин хүн асрах, хүүхдэд хань болох зэрэг салбар бүрийн роботыг эрдэмтэд бүтээсэн. Тэгвэл Америкийн тэнгисийн цэргийн судалгааны лабораторийн эрдэмтэд гал сөнөөгч робот зохион бүтээснээ өнгөрсөн лхагва гаригт танилцууллаа. Octavia нэртэй тэр роботыг хэл яриа болон харааны тусламжтай удир дах бөгөөд гал гарах үед бие дотроосоо нөөцийн хүчилтөрөгч, усыг автоматаар гаргах аж. Түүнчлэн Octavia-гийн биед ус шүрших зориулалттай хоолой байрлуулжээ.
Гал унтраагч робот
News.MN
2012-04-12