Шанхайн гран-при амралтын өдөр болно

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Шанхайн гран-при амралтын өдөр болно

“Формула нэг”-ийн Шанхайн Гран-при уралдаан ирэх амралтын өдрүүдэд болно. Энэ уралдаан “Феррари”-гийн нисгэгч Фелипе Массагийн хувьд чухал уралдаан байх болно. Учир нь түүний карьер маш эгзэгтэй байдал ороод байгаа юм.

Малайзад болсон уралдаанаас хойш гурван долоо хоног амарсан “Формула нэг” эргэн зам дээр гарах болжээ. Хятадын хүнд хэцүү цаг агаарын нөхцөл бүх нисгэгчид, багийн хувьд том шалгуур болно. Тэр дундаа одоо хүртэл оноо авч чадаагүй байгаа Массагийн хувьд илүү чухал. Австралид замын дундаас гарч, Малайзад 15 дугаар байр эзэлсэн бразили нисгэгчийн амжилт мэргэжилтнүүдийн шүүмжлэлийн гол бай болоод байгаа юм.

Энэ тухайд Фелипе Масса “Би маш олон хүнд, хэцүү үетэй тулгарч, тэр бүхнийг даван туулсаар ирсэн. Би үргэлж хүчтэй байсаар ирсэн. Хэцүү үе тулгарахад сайхан байдаггүй нь тодорхой, гэвч би үргэлж урагшаа харсаар ирсэн. Тэгж байж энэ бүх асуудлуудыг даван туулдаг” хэмээн ярьжээ.

Бразили нисгэгч 2009 онд Унгарын гран-прид хүнд гэмтэл авснаас хойш өндөр амжилт үзүүлж чадаагүй. Гэхдээ энэ бүх асуудлыг даван туулж чадна гэдэгт өөртөө итгэлтэй байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж