АН иргэдээс 1206 утсаар мэдээлэл хүлээж авч байхаар болов. Өмнө нь ч энэ утас ажиллаж байсан юм. Тус намынхан “Залуучууд” зочид буудалд байрлах “Монгол хүн 2020” ерөнхий хороон дээр Call center төвийг ажиллуулж эхэлжээ. Төвийн нээлтийн ажиллагаа маргааш 11.00 цагт “Залуучууд” зочид буудалд дахь байранд болох аж. Энэ үеэр АН-ын удирдлагуудаас сэтгүүлчдэд цаг үеийн сэдвээр мэдээлэл хийхээр болсон байна.
Д.ОЮУН