Б.Түвшинбат тоглолтыг орхилоо

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Б.Түвшинбат тоглолтыг орхилоо

Казахстаны Астана хотноо “Лондон-2012” олимпийн наадмын эрх олгох боксын тэмцээний 69 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Б.Түвшинбат дөнгөж сая аваргын төлөө Хятадын тамирчинтай тоглолоо. Гэхдээ тоглолтын эхний үеийн цаг өндөрлөхөөс өмнө манай тамирчны эрүүл мэндийн байдлаас харгалзан, тоглолтыг өндөрлүүлж, Хятадын тамирчин Чьён Майматите Рсунд ялалт өгсөн юм. Өчигдөр хагас шигшээ тулаанд Бээжингийн олимпийн хүрэл медальт, БНСУ-ын тамирчин Ким Жун-Вонтой тоглож, 29:17 (12:6; 5:6; 12:5) харьцаатай өрсөлдөгчөө буулган авснаар олимпийн эрхээ өвөртөлсөн Б.Түвшинбат ийнхүү мөнгөн медаль хүртэж байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж