Хатан хааны нано хөргийг бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Хатан хааны нано хөргийг бүтээлээ

Их Британийн эрдэмтэд Елизавет II Хатан хааныг хаан ширээнд суусны нь 60 жилийн ойд зориулан  нано хөргийг  нь бүтээсэн талаар Вести.Ру мэдээлэв.

Очир алмазан дээр энгийн нүдээр харах боломжгүй Хатан хааны хөргийг түүнд ойн баярын түүхэн өдрийн үеэр бэлэглэхээр эрдэмтэд хийсэн гэнэ. Ноттингемийн Их Сургуулийн профессор Мартин Полякофф, доктор Майкл Фэй болон доктор Кристофер Парментер нар шуудангийн маркнаас 300 дахин бага хэмжээтэй 46х32 микрометр алмаз чулуун дээр Хатан хааны хөргийг урласан ажээ.

Эрдэмтэд Хатан хааны хөргийг бүтээхдээ туяаны тусгалыг ашигласан гэнэ. Хөргийг урласан очир алмазан чулуу нь шинжлэх ухааны өөр зориулалт бүхий лабораторийн туршилтыг тэсвэрлэхгүй хагараад байсан учир энэ чулууг хөрөг зурагт ашиглах санааг эрдэмтэд олсон юм.

Хөрөг нь Хатан хааны фото зурагтай их ойролцоо болсон гэж эрдэмтэд хэлсэн бөгөөд чулуун дээрх хөргийг туяагаар томруулан харж болох юм байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж