Кентийн хунтайж Майкл Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Кентийн хунтайж Майкл Монголд айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Кентийн Эрхэм Дээд Хунтайж Майкл энэ сарын 14-18-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна.

Тэрээр Британийн Хатан Хааны үеэл бөгөөд гадаадын улс орнуудад Хатан Хааны элч төлөөлөгчөөр ажилладаг. Айлчлалын хүрээнд Хунтайж Майкл Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхаж, мөн зарим салбарын сайдуудтай уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Хунтайж Майклыг дагалдан Британи, Монголын Худалдааны Танхимын дарга Жон Гроган болон банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, боловсрол зэрэг салбарын томоохон компанийн төлөлөөгчид ирэх бөгөөд Британи, Монголын Худалдааны Танхимаас хоёр талын бизнес уулзалт, ярилцлага зохион байгуулах аж гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж