Марк Энтони салах өргөдлөө өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Марк Энтони салах өргөдлөө өгчээ

Холливудын од Женнифер Лопезийн нөхөр дуучин Марк Энтони саяхан Лос Анжелесийн шүүхэд салах өргөдөл болон бичиг баримтаа өгсөн гэнэ.

Марк Энтони болон Женнифер Лопез нар өнгөрсөн оны зургадугаар сараас  хамт амьдрахаа больсон ч одоог хүртэл хэн хэн нь салах бичиг баримтаа шүүхэд өгөөгүй байсан юм. Долоон жил хамтдаа амьдарсан тэдний харилцаа өнгөрсөн жилээс маргаантай болсон билээ.

Дуучин Марк Энтони салах өргөдөлдөө “Эхнэртэйгээ огт өөр үзэл бодолтой” гэж бичсэн ажээ. Ихэр хүү, охин хоёроо халамжлах үүргээ тэнцүү хуваарилж өгөхийг шүүхээс тэрээр хүссэн гэнэ.

Марк Энтони, Женнифер Лопез хоёр 2004 онд гэр бүл болсон бөгөөд тэднийг хамгийн сайхан хосод тооцож байсан билээ. Хэдийгээр муудалцан, салахаар шийдсэнээ  зарласан ч Марк болон Женнифер хоёр телевизийн "Q"Viva" нэвтрүүлэг  дээр хамтдаа ажиллаж байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж