“21” нэртэй цомог нь бүх цаг үеийн хамгийн шилдэг цомгийн жагсаалтад бичигдэж, өнгөрсөн онд шагналын хур буулгасан Их Британийн дуучин Адель 23 настайдаа 20 сая фунт стирлингийн хөрөнгө хурааж амжжээ.
Өнгөрсөн онд л гэхэд түүний хөрөнгө 14 сая фунт стирлингээр нэмэгдсэн юм. Лондоны уугуул иргэн Адель “Сандэй Таймс” сониноос нэрлэсэн Британийн залуу дуучин саятнуудын жагсаалтыг тэргүүлжээ.
Түүний бүтэлгүй хайрын дуунуудаас бүрдсэн “21” нэртэй хоёр дахь бие даасан цомог нь шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлсэн юм.
30 хүрээгүй саятнуудын жагсаалтад Аделийн дараа түүний дунд сургуулийн найз Jessie J, “X Factor” шоуны ялагч Леона Льюс бичигдсэн байна.
Харин Британийн хамгийн залуу саятан жүжигчдийг 54 сая фунт стирлингийн хөрөнгөтэй “Харри Поттер” киноны од Дэниэль Рэдклифф тэргүүлжээ.
Н.Энх