Хятадын ЭЗ-ийн өсөлт 8,2 хувьд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Хятадын ЭЗ-ийн өсөлт 8,2 хувьд хүрлээ

Хятад улсын эдийн засгийн өсөлт энэ онд 8,2 хувьд хүрсэн талаар Дэлхийн банкнаас мэдэгдсэн тухай  ИТАР-ТАСС мэдээлэв.

Хятадын инфляцийн төвшин одоо  3,2 хувьтай байна. Ирэх онд Хятад улсын эдийн засгийн өсөлт 8,6 хувьд хүрнэ гэсэн тооцоог Дэлхийн банкны мэргэжилтнүүд гаргасан юм. Дотоодын эрэлт ихээр өссөн нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гэж  шинжээчид үзсэн гэнэ. Харин энэ онд дотоодын хөрөнгө оруулалтын хурд буурах хандлагатай байгаа юм.

Хятадын Засаг захиргаанаас энэ онд эдийн засгийн өсөлтийн загварт ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд эдийн засгийн өсөлтийг 7,5 хувиас доошгүй  байна гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байсан ажээ. Инфляцийн гол үзүүлэлт болдог хэрэглээний үнийн индексийг дөрвөн хувиас хэтрүүлэхгүй байхаар Хятадын Засгийн газраас шийдвэрлэсэн юм.

Өнгөрсөн онд Хятадын ДНБ-ний өсөлт 9,2 хувьтай, 2010 онд 10,4 хувьтай байсан ажээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж