
Тэгвэл, тэмцээний 52 кг-ын жинд өрсөлдсөн дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт аваргын төлөө рингний эзэн орны боксчин, 2011 оны Азийн аваргын мөнгөн медальт Ильяс Сулейменовтой тоглож, 18:14 (5-4; 8-6; 5-4) харьцаатай ялагдсанаар мөнгөн медаль дээр буулаа.
Тун удахгүй 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат аваргын төлөө БНХАУ-ын тамирчинтай тоглоно.
С.Цэлмэг