Төв станцад гэмтэл гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Төв станцад гэмтэл гарчээ

“Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн төв станцад гэмтэл гарсны улмаас нийслэлийн зарим хэсэгт цахилгаан тасраад байна. Гэмтэл гарсан тухай дуудлага Нийслэлийн шуурхай албанд өдрийн 12 цагийн үед ирсэн байна. Баттай бус эх сурвалжийн хэлснээр Төв станцад гарсан гэмтэл бага зэргийн зүйл биш бололтой. Гэмтлийг одоогоор засч байгаа бөгөөд 13-р хороолол буюу “Бөхийн өргөө”-нөөс урагш, ”Нарантуул” захын баруун талын орон сууц, албан байгууллагуудын цахилгаан 12 цагаас хойш тасраад байгаа гэх мэдээллийг оршин суугчид ирүүллээ. Энэ хэсэгт мөн гэрлэн дохио ч ажиллахгүй байгаа тул цагдаа нар замын хөдөлгөөнийг зохицуулж байна

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж