Интернэтээр яах гэж аялдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Интернэтээр яах гэж аялдаг вэ?

“Ройтерс” агентлагаас нэгэн судалгаа явуулжээ. Дэлхий даяар хүмүүс интернэт рүү ямар зорилгоор ордгийг тодорхойлох зорилготой уг судалгааг “Ipsos Global Public Affairs” судалгааны компани дэлхийн өнцөг булан бүрт ажилласан 19 мянган ажилтны тусламжтай явуулсан гэнэ.

Судалгаанаас харахад интернэтэд нэвтэрч байгаа нийт хүмүүсийн талаас илүү хувь буюу 57 хувь нь хобби болоод энтертайнментийн чиглэлийн мэдээлэл хайх зорилготой байдаг байна. Энтермайнт гэдэгт дуу, кино татаж авах, үзэх зэрэг орж байгаа юм. Гэхдээ энэ үзүүлэлт орон бүрт харилцан адилгүй байна. Жишээлэхэд Туркийн интернэт хэрэглэгчдийн бүр 75 хувь нь дээрх чиглэлийн мэдээлэл хайдаг бол Саудын Арабт дөнгөж 35 хувьтай байгаа юм.

Харин хамгийн тоглоомчин улсаар Хятад улс тодорчээ. Тус улсын интернэт хэрэглэгчдийн 61 хувь нь тоглоом тоглох зорилгоор цахим ертөнцөд зочилдог хэмээсэн судалгаа гарав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж