Хялгасан уран зураг буюу хэрмэл-зурмалууд

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Хялгасан уран зураг буюу хэрмэл-зурмалууд

Хүн юунаас бүтдэг вэ? Кубын зураач Алекси Торрес бол (Alexi Torres) хүн гэдэг амьтны нийтлэг дүр нь хаа сайгүй таарах өд, навч, аалзны тор, цэцэг, өвс  зэрэг амьд байгалийн махбодиос бүтдэг гэж үздэг байна. Тийм ч учраас ертөнцийг өөрийн хүртэж байгаагаараа л зурж буулгадаг түүний гайхамшигтай зургууд нь нарийн хялгасан утсаар хэрж нэхсэн мэт харагддаг. Угтаа бол тэрээр тосон будгаар л ажилладаг.

Байгаль орчин, түүнийг хайрлан хамгаалах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах тун өвөрмөц арга… Чухам энэ санааг л уран бүтээлдээ тусгасан гэдгээ зураач өөрөө ч хэлдэг. Үнэхээр ч, багаар нүүрээ халхалж бодлогоширсон үзэсгэлэнт бүсгүй бээр ой, нуга, цэцэрлэгийг хамгаалдаг байсан домгийн гүнжийг санагдуулна.

Зураачийн дээхэн үеийн ажлууд нь мөн л иймэрхүү техникээр хийгдсэн бөгөөд зөвхөн байгаль биш улс төр, нийгмийн донсолгоо, шинжлэх ухаан, урлаг, шоу бизнесийн хувь хүмүүсийн дүр төрхөөр амьсгалсан байдаг. Урлаачийн даалинд Пикассо, Уинфри, Пресли нарын алдартны “нэхмэл” хөрөг цөөнгүй бий.

Өнөөдөр куб зураач маань Атлантад амьдарч, туурвиж байна. Түүний бусад ажлуудтай сайтан дээр нь танилцаж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж