
Тиймээс Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл зүйн үйлчилгээг олон нийтэд хүргэх зорилгоор сар бүрийн 3 дахь долоо хоногийн баасан гаригийг нээлттэй өдөр болгон сэтгэл зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг.
Энэ сарын нээлттэй өдөрлөг 20-ны баасан гаригт болох ба та хүүхдийн, бие хүний, гэр бүлийн асуудлын хүрээнд зөвлөгөө авах боломжтой болоод байна. Сэтгэл зүйн зөвлөгөөний хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байгаа өнөө үед энэхүү үйл ажиллагаа хүмүүсийн сонирхлыг татаж үйлчлүүлэх хүрээ нь нэмэгдсэн байна.
Д.Дорж