
спорт цогцолборт болж буй Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй
волейволчдын тэмцээний зохион байгуулагч, дасгалжуулагчдыг Улаанбаатар
хотын Захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр хүлээн авч уулзав. Тэрбээр 2 дахь
удаагаа зохиогдож буй тэмцээнд амжилт хүсээд тэмцээнийг хамтран зохион
байгуулагчийн хувьд Улаанбаатар хотын захиргаа бүхий л талаар дэмжлэг
туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ. Энэ удаагийн азийн
оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейволчдын тэмцээнд Киргизстан,
Малайз, Монгол, Хонг Конг, Тайландын тамирчид өрсөлдөж байгаа юм. Энэ
сарын 10-15 ны хооронд зохиогдох уг тэмцээнд манай баг тамирчид
анхдугаар тэмцээний аварга Тайландын баг тамирчдыг буулган авчээ.