Х.Цагаанбаатар хуульч болно

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар хуульч болно

Энэ цаг үеийн хамгийн алдартай, хамгийн өндөр амжилттай тамирчин гэвэл яахын аргагүй Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг нэрлэнэ. Олон цагийн бэлтгэл сургуулилт, тасралтгүй үргэлжлэх тэмцээн, уралдаан түүнийг хүлээж байдаг ч мэдлэг боловсролдоо үргэлж анхаарч ирсэн нь шилдэг жүдочны бас нэгэн давуу чанар юм. Дунд сургуулиа төгсөөд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд спортын чиглэлээрээ суралцаж төгссөн тэрбээр дараа нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бизнесийн удирдлагыг ангид амжилттай сурч төгссөн байдаг. Дараа нь үүгээр суралцах бодлоо орхиогүй бөгөөд өнгөрсөн жил МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэн оржээ. Нэр хүндтэй аварга оюутантай Хуулийн сургуулийнхан гавьяатынхаа талаар ам сайтай байдаг юм билээ. Түүнээс гадна Х.Цагаанбаатар гавьяат өнгөрсөн жилээс эхлэн япон хэлийг шамдан суралцаж байгаа гэдэг. Арлын орноос “төрсөн” жүдогийн спортод илүү амжилт гаргахын тулд эх хэлийг нь сурч, жүдо судлах хэрэгтэй гэж тэр үздэг юм билээ.

Дашрамд сонирхуулахад, “Амжилтын төлөө хамтдаа” хэмээх төрийн бус байгууллага байгуулж, хүмүүнлэгийн болоод олон нийтийн үйл ажиллагаа явуулж буй Гавьяат тамирчин Б.Наранбаатар МУИС-ийн төгсөгч бол Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган мөн энэ сургуулийн оюутан ажээ.

М.УРИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж