Эмч С.Жамбалжав өөрийг нь гүтгэсэн гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Эмч С.Жамбалжав өөрийг нь гүтгэсэн гэв

“Мон мэс” эмнэлгийн зөвлөх, хүний гавъяат эмч С.Жамбалжав Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр “Миний нэртэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр удаа дараа гутаан доромжилж, гүтгэн мушгиж байгаа үйлдэлд хариу өгч үнэн зөв мэдээллийг түгээн дэлгэрүүлэх ёстой хэвлэлийн байгууллагууд ийнхүү зүй бус цэнзүүргүй  мэдээлэл цацаж байгаад харамсаж байна. Би Монгол улсын эрүүл мэндийн яаманд эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн даргын албыг хашиж байх үедээ “Мон мэс” эмнэлгийг байгуулж байсан нь үнэн. Энэ эмнэлэг бол Монголд цорын ганц 24 цагаар түргэн тусламжийн үйлчилгээг үнэ төлбөргүй, зөвхөн даатгалаар үзүүлдэг хувийн эмнэлэг. “Мон мэс” эмнэлэг нь одоо ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн байрыг түрээслэж ажилладаг. ГСУК-ийн хажууд хууль журмаар нь газрын зөвшөөрөл авч /бүх албан тушаалтны зөвшөөрөл өгсөн баримтыг үзүүлж/  өөрийн эмнэлгийн байрыг барих болсон. Гэтэл уг асуудалтай холбогдуулан хууль бусаар луйвар хийж, өөртөө мөнгө завших гэлээ хэмээн намайг гүтгэж байна” гэв.

Тэрбээр энэ эмнэлэгт зөвлөх эмч хийдгээс өөр ямар нэг холбоогүй гэдгээ ийнхүү албан ёсоор мэдэгдлээ.

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж