Sex Pistols Олимп-2012 дээр тоглохоос татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Sex Pistols Олимп-2012 дээр тоглохоос татгалзлаа

    Фото Ben Meadows/Getty
Дуучин Жонни Лайдон тэргүүтэй домогт Sex Pistols хамтлагийн гишүүд 2012 оны Лондонгийн Олимпийн наадмын хаалтын ажиллагаан дээр тоглохоос татгалзсан тухай The Times бичиж байна. Хамтлагийнхаа нэр хүндэд толбо суулгахгүйн тулд хөгжмийн арга хэмжээнд оролцохгүй гэж панк группын фронтмэн (нүүр царай, дуучин) мэдэгдсэн байна.

Лондоны Олимпийн хаалтанд зориулсан концерт нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи британийн хөгжмийн түүхийн эргүүлэгт хийх нэг ёсны аялал байх ёстой юм байна. Энд Sex Pistols панк хөгжмийн эрин үеийг төлөөлөх үүрэгтэй юм.

Зохион байгуулагчид Sex Pistols-ыг орлуулах этгээдийг хайх эсэх нь тодорхойгүй байна. Тэднийг арга хэмжээндээ Thе Clash хамтлагийг орно гэдэгт найдаж байгаа тухай The Times онцлоод чухам анхнаасаа тэднийг урьсан уу, эсвэл “буцахдаа зална” гээч болсон уу гэдгийг тодруулсангүй.

Sex Pistols ямар нэгэн баяр ёслолд оролцохоос татгалзаж байгаа нь ганцхан энэ биш юм. Тэд 2006 онд Рок-н-роллын Алдрын танхимд багтаах ёслолын урилгыг буцааж байсан билээ. Тэр үед тэднээс гадна Танхимын гишүүнд Black Sabbath, Blondie, Lynyrd Skynyrd нарыг өргөмжилж байсан байна.

A Symphony of British Music нэртэй хүндэтгэлийн концерт Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд 2012 оны 8 сарын 12-нд болно. Лондонгийн спортын их наадмын хаалтанд сэр Пол Маккартни, The Rolling Stones, сэр Элтон Джон, Take That, Adele, Spice Girls зэрэг аваргууд оролцох юм.

Эх сурвалж: The Times

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж